Хүүхдийн хооллолт: Анхны хоол

Охин маань нэмэлт хоолонд ороод одоо яг 2 сар болж байна.
List-of-Healthy-Foods-that-Boost-Brain-Function-and-Increase-Concentration
Нялх хүүхдээ нэмэлт хоолонд хэрхэн оруулах вэ гэдэг асуулт шинэхэн ээж болгоны толгой гашлагасан том асуудал байдаг. Миний хувьд ч гэсэн томоос том асуултын тэмдэг үргэлж эргэлдэж байсан ч азаар маш амжилттайгаар энэ давааг даваад байна.
Амжилтаа би охиныхоо байдлаар дүгнэж байгаа бөгөөд хоолонд орсон 2 сарын хугацаанд гэдэс нь хямраагүй ба баас, баах давтамжинд нь өөрчлөлт ороогүй болохоор өөрийгөө сайн байж чадлаа гэж дүгнээд байгаа. Мэдээж хүүхэд болгоны онцлог өөр өөр байх ч миний туршлага ээжүүдэд маань хэрэг болох байх гэсэн үүднээс бичихээр шийдлээ. Гэхдээ шууд нэг суугаад бичнэ гэвэл маааш удах тул бага багаар санасан санасанаа бичих байх, мөн ээжүүд маань асуух зүйлээ асуугаарай. Би охиноо 4 сар хүрмэгц нь нэмэгдэл хоолны талаар судлаж эхэлсэн бөгөөд нэлээн судалгаа хийсний эцэст 4 сар 20 хоногтойгоос нь эхлэхээр шийдсэн. Манай охин жаахан харшламтгай, дээрээс нь мөөм тэжээлийн холимог хоолтон болохоор шинэ зүйлд дасах болов уу гэж их санаа зовж байлаа. Тэгээд судалгааны дүгнэлтээр цагаан будаагаар эхлэхээр шийдээд будаа чанасан шүүс эхний өдөр өглөө. 1 халбагаар эхлээд дасгах гэсэн боловч охин маань амсангуутаа л дахиж нэхээд эхний удаадаа шууд 3 халбага шүүс ууж орхисон кк. Дараа өдөр нь өглөөгүүр 3 халбага, үдээс хойш 3 халбага гээд 2 удаа өгөв. Харин 3 дах өдөр 1 удаа нь будаанаасаа жаахан нухаж шүүстэй нь хамт идүүллээ. 4 дэх өдрөө өглөө, үдээс хойш 2 удаа будаа нухсан шүүс өгөөд, дажгүй шүү. Гэдэс нь зовиурлаагүй, баас нь өөрчлөлтгүй, мөн элдэв харшилсан шинж тэмдэггүй, тун аятайхан эхлэлээ тавьлаа. Ингээд цагаан будааны шүүсийг 5 хоног өгөөд 6дах өдрөө цагаан будааны каша өглөө. Кашаа охин маань бодсоноос бага идээд байсан тул уудаг сүүнд нь бага багаар нэмж уулгаад бас л сайхан элдэв өөрчлөлтгүй кашандаа орлоо. Кашаа тэд эд хоноод болино гэсэн зүйл байхгүй болохоор их амар байсан бөгөөд сүүгээ уух тоолонд нь сүүнд нь бага багаар нэмсээр 2 халбага каша хийж өгдөг болсон, ингээд одоо өдөртөө 5-7 халбага кашыг сүүтэйгээ, 2,3 халбага кашыг бантан маягаар иддэг болсон. Цагаан будааны кашаны араас гурвалжин будааны каш өгсөн. Тэгээд 5 сар хагастайгаас нь ногооны нухаш бага багаар өгч эхэлсэн. Ногооны нухашны тухай дараагийн постоор бичье. Охин маань сэрэх гээд байна.
Жич: Будааны нухаш хийхдээ будаагаа чанахаасаа өмнө жаахан дэвтээж байгаад нухвал илүү амархан юм байна лээ. Миксэрээс илүү нарийн, элс шиг болдог. Мөн цагаан будааны кашаар би Nestle-гийн шар хайрцагтай каша авсан бөгөөд их сайн санагдсан.
mglzw8wT
Сахаргүй, алергины эсрэг заалттай, тэгээд пребиотик агуулсан. Дундажаар 6700-8300 төгрөгийн хооронд үнэтэй. Home plazaд хамгийн үнэтэй буюу 8300 гэж байсан харин Эффэсд 10 сарын онцгой хямдралтай барааны нэг болоод 6000 болсон байна лээ. Би хямд байгаа дээр нь гээд хэд хэдэн төрлөөс нь нөөцлөөд авчихсан байгаа кк.
Love MZF
Илгээх | 121 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах